2023-2024 оны хичээлийн жилд сайн туршлагаа улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлсэн шилдэг багш нарт шагнал гардууллаа.  

Нийслэлийн ерөнхий боловсролын 44 дүгээр сургуулийн багш Магсаржавын Ариунтунгалаг. Боловсролын салбарт 23 дахь жилдээ ажиллаж байгаа Монгол Улсын Зөвлөх багш юм. Боловсролын цахим шилжилтийн хүрээнд Medle.mn суралцахуйн цахим системд нийт 30 гаруй контент байршуулсан. 6 дугаар ангийн биологийн хичээлийн “Амьд биеийн 7 үндсэн шинжид үндэслэн амьдралын үйл ажиллагааг тайлбарлах” нь хичээл хамгийн олон буюу 1867 үзэлт хандалт авсан байна.

Өмнөговь аймгийн Сэврэй сумын ЕБС-ийн бага боловсролын багш Чимгээгийн Батцэцэг. Боловсролын салбарт 16 дахь жилдээ ажиллаж байгаа заах аргач зэрэгтэй багш юм. Сэврэй сумынхаа нутгийн ургамлыг сурагчидтайгаа хамтран судалж, ургамлын хатаадас бэлтгэн сургалт үйл ажиллагаандаа хэрэглэгдэхүүн болгон ашиглаж байна. Экскурс хичээлийн “Зорилготой аялал” арга нь 2-5 дугаар ангийн суралцахуйн зорилт цаашлаад суурь боловсролын биологийн хичээлтэй уялдахуйц агуулга болсноороо 21 аймаг бүрийн онцлогийг тусгаж орон нутгийн орчин нөхцөлдөө тохируулан хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм.

Баянхонгор аймгийн Эрдэм сургуулийн хөгжмийн боловсролын багш Дашравдангийн Бүрэнтогтох. Боловсролын салбарт 19 дэх жилдээ ажиллаж байгаа тэргүүлэх зэрэгтэй багш. Эрдэм сургуулийн технологи, биеийн тамир, хөгжмийн боловсролын багш нартай хамтран “Хүүхдийн хөгжил - Урлаг Спорт" мэргэжлийн хөгжлийн бүлгийг 2 дахь жилдээ чиглүүлж, ажиллаж байна. Сонгон, дугуйланд хамрагдах боломж, дутмаг, эцэг эхийн хяналт сул, өөртөө итгэх итгэл тааруу суралцагчдыг урлаг, спорт, гар урлалаар дамжуулан хөгжүүлэх зорилгоор нийт 800 гаруй суралцагчийг бие даан бүтээлчээр суралцах арга барилд сургаж байна.

#БШУЯ, #шилдэг багш нарт шагнал гардууллаа,