УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.05.29/ Олон улсын Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор жил бүрийн 05 дугаар сарын 29-ний олон улсын Энхийг сахиулагчдын өдөр болгон тэмдэглэж байна. Хүндэтгэлийн арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах “Монгол цэрэг, энхийн үйлсэд” цогцолборт боллоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар, даян дэлхийн энх амгалангийн төлөө зүтгэж, Монгол Улс, монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөх ариун үйл хэргийг залгамжлан авч яваа эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч нар, нийт энхийг сахиулагч нарт Энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье гээд Монгол Улс дэлхий нийтийн өмнө энхийг сахиулах үйл ажиллагаанд хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж буй талаар онцоллоо.

Тэрбээр, өнөөгийн дэлхийн улс орнууд геостратеги, геополитикийн сөргөлдөөн, нийгэм-эдийн засгийн хямрал, уур амьсгалын өөрчлөлт, технологийн хурдацтай дэвшил зэргээс үүдэн гарч буй аливаа хүндрэл бэрхшээл, зөрчил мөргөлдөөн, дайн тулаан, үл итгэлцлийг даван туулахын төлөө улам бүр нэгдэн нягтарч, итгэлцэл, хүндлэл, нөхөрлөлийг эрхэмлэн дээдэлж, хүн төрөлхтний эв санааны хамтын нийгэмлэг болох НҮБ-ын үүрэг оролцоо, байр суурийг улам бүр бэхжүүлэхэд оролцох явдал чухал байна. 

Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд оролцох болсноор эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг улс төр, дипломатын аргаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна гэв.

Мөн энэхүү тэмдэглэлт баярын өдрийг тохиолдуулан УИХ-аас баталсан “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” тогтоолын эх хувийг Батлан хамгаалах яаманд гардуулан өгөөд хаврын ээлжит чуулганы хугацаанд Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Ойрын хугацаанд дээрх хуулиудын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн батлах болно гэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

#УИХ, #УИХ-ын дарга Г.Занданшатар, #Олон улсын Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээ,