Live
НИЙГЭМ

Хилийн цэргийн 0108-р ангийн ахлах ахлагч Т.Ренчинбадам 1100км-ийн холын зайн гүйлтээ эхлүүллээ

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Хилийн цэргийн 0108 дугаар ангийн, ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам өмнөд хилийн отрядаас умард хилийн отряд хүртэл буюу Сэлэнгэ аймаг хүртэл 1100 км-ын холын зайд гүйхээр өнөөдөр замдаа гарлаа.

Тэрээр Дорноговь аймгийн Хилийн 0108 дугаар ангиас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын 652 дугаар тэмдэгт хүртэл нийт 1100 километрийг туулж, Хил хамгаалах байгууллагын 88 жилийн ойн баярын өдөр буюу есдүгээр сарын 17-ны өдөр бариандаа орохоор тооцжээ.Хилчин бүсгүйчүүдийн тэсвэр, тэвчээрийг харуулахаар гарсан бүсгүйдээ нийт хилчдийнхээ өмнөөс амжилтын дээдийг хүсье.

2021 оны наймдугаар сарын 1. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.ЗАНДАНБАТ/MPA

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet