ДЭЛХИЙН МЭДЭЭ

АНУ-ын эдийн засаг 6.5 хувиар өсжээ

АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ энэ оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеийнхээс 6.5 хувиар өслөө гэж тус улсын Худалдааны яамнаас мэдээлжээ.

Одоогийн байдлаар АНУ-ын эдийн засаг цар тахлын өмнөх түвшиндээ эргэн очоод байна. Мөн ДНБ-ий 70 орчим хувийг бүрдүүлдэг хэрэглээний зардал мэдэгдэхүйц нэмэгдэж, 11.8 хувиар өсжээ. Түүнчлэн капитал хөрөнгө оруулалт 8 хувиар өссөн байна.

ДНБ ийнхүү өсөхөд коронавирусний эсрэг вакцинжуулалт, эдийн засгийн өргөн хүрээг хамарсан арга хэмжээнүүд үр нөлөөгөө үзүүлжээ. Ингэснээр ДНБ дөрвөн улирал дараалан өсөлттэй гарсан хэдий ч эдийн засгийн өсөлтийн хурд найман хувиас дээш байх зах зээлийн таамаглалаас доогуур байгаа юм. 

Ажиглагчдын үзэж буйгаар, эдийн засгийн тулгамдсан асуудлууд байсаар байна. Тодруулбал, “Дельта” хувилбарын улмаас олон удаа хөл хорио тогтоож магадгүй байна. Мөн олон компани хангалттай ажиллах хүчингүй байгаагаас гадна Засгийн газар тусламжийн хөтөлбөрүүдээ зогсоосны дараа хэрэглээний зардал буурч магадгүй байна. 

1 сэтгэгдэл

  1. cialis online

    2022-12-11

    Thank you for the auspicious writeup. It in fact was once a amusement account it.
    Look complicated to more delivered agreeable from you!
    By the way, how could we be in contact?

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet