Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 23 нам, хоёр эвслээс нэр дэвшигчид болон бие даан нэр дэвшүүлэгчдийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос томилсон Ажлын хэсэг хүлээн авч байна.

Нам, эвслээс нэр дэвшүүлсэн тогтоол болон хуульд заасан баримт бичгийг нэр дэвшигч тус бүрээр бүрдүүлэн Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэж өгөх учир 2024 оны тавдугаар сарын 24, 25-ны өдөр тодорхой хуваарьт цагуудад баримт бичиг хүлээн авах ажлыг зохион байгуулж байгаа юм.

Ажлын хэсэгт 2024 оны тавдугаар сарын 24-ний өдөр Эх орончдын нэгдсэн нам, Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам, Үнэн ба Зөв нам, Монголын Социал Демократ Нам, Эх Орон намаас Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 131, жагсаалтаар нэр дэвшүүлэх 26, мөн 35 бие даан нэр дэвшигчийн баримт бичгийг ирүүлжээ.

#Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль,