Ням гарагт Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси болон Гадаад хэргийн сайдыг тээвэрлэж явсан нисдэг тэрэг осолджээ.

Ираны албаны хүний хэлснээр Раиси болон Гадаад хэргийн сайд Хоссейн Амирабдоллахиан нар нь Азербайжантай хиллэдэг Ираны баруун хойд хэсэгт Киз-Каласи далангийн нээлтэд оролцоод буцаж байжээ.

“Бид итгэл найдвартай хэвээр байгаа ч ослын газраас ирсэн мэдээлэл маш их санаа зовоож байна” гэж нэрээ нууцалсан албаны хүн “Reuters”-т ярьсан байна.

Ираны төрийн телевиз наад зах нь нэг зорчигч, багийн нэг гишүүн аврагчидтай холбоо тогтоосон тухай албаны хүнээс иш татан мэдээлэв. Түүнчлэн нисдэг тэргийг олсон гэж мэдээлсэн ч Ираны Улаан хавирган сар энэ мэдээллийг үгүйсгэсэн байна.

Ираны төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр цаг агаарын таагүй байдал ослын шалтгаан болсон бөгөөд одоо аврах ажиллагааг хүндрүүлж байна. “IRNA” агентлагийн мэдээнд дурдсанаар Раиси АНУ-д үйлдвэрлэсэн “Bell 212” нисдэг тэргээр нисэж байжээ.

Ираны армийн штабын дарга эрэн хайх, аврах ажиллагаанд арми болон элит Хувьсгалт гвардийн бүх нөөцийг дайчилсан байна.

Үндэсний телевиз орон даяар Раисид зориулсан залбирлыг дамжуулахын тулд бүх хуваарьт нэвтрүүлгээ түр хугацаанд зогсоожээ.

Бүс нутгийн армийн командлагч “Бид осол болсон газрын сантиметр бүрийг сайтар шалгаж байна” гэж дотоодын хэвлэлд ярьсан байна. Түүний хэлснээр бүс нутагт цаг агаар маш хүйтэн, бороотой, манантай бөгөөд бороо аажмаар цас болон хувирч байгаа аж.

Хөрш зэргэлдээ орнууд санаа зовниж буйгаа илэрхийлж, аврах ажиллагаанд туслалцаа үзүүлэхийг санал болгов. Туркийн тал Ираны эрх баригчдын хүсэлтийн дагуу дрон, нисдэг тэрэг, тээврийн хэрэгсэл, аврах багийнхныг илгээсэн байна. Харин Европын холбоо яаралтай хиймэл дагуулын зураглалын технологийг санал болгожээ.

Гадаад бодлого болон Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар эцсийн шийдвэр гаргах эрх мэдэлтэй Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи төрийн үйл хэрэг ямар нэг саадгүй үргэлжилнэ гэж Иранчуудыг тайвшруулахыг оролдсон байна.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #иран, #Ерөнхийлөгч Эбрахим Раиси, #нисдэг тэрэгний осол,

0 / 1000