Израил улс оршин тогтнолд нь заналхийлсэн тохиолдолд Иран улс цөмийн номлолдоо өөрчлөлт оруулахаас өөр аргагүйд хүрнэ гэж Ираны дээд удирдагчийн зөвлөх Камал Харрази мэдэгдэв.
Пүрэв гарагт Ираны “Student News Network”-ийн мэдээлснээр Харрази “Бид цөмийн бөмбөг бүтээх шийдвэр гаргаагүй, гэхдээ Ираны оршин тогтнолд заналхийлбэл цэргийн номлолыг өөрчлөхөөс өөр сонголт байхгүй болно” гэж хэлээд, Тегеран цөмийн зэвсэг бүтээх боломжтой гэдгээ аль хэдийн илэрхийлсэн гэж нэмж хэлжээ.
Ираны дээд удирдагч Али Хаменеи 2000-аад оны эхээр цөмийн зэвсгийн бүтээн байгуулалтыг хориглосон бөгөөд 2019 онд “Цөмийн бөмбөг бүтээх, нөөцлөх нь буруу бөгөөд үүнийг ашиглах нь шашны хувьд хориотой ... Хэдийгээр бид Цөмийн технологитой ч Иран үүнээс эрс зайлсхийдэг” гэж өөрийн байр сууриа дахин давтаж байв.
Гэсэн хэдий ч 2021 онд Ираны тухайн үеийн Тагнуулын сайд барууны орнуудын дарамт шахалт үргэлжилсээр байвал Тегеран цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ сэргээж болзошгүй гэж мэдэгдсэн юм.
“Сионист дэглэм (Израил) манай цөмийн байгууламжид халдсан тохиолдолд бидний хариу арга хэмжээ өөрчлөгдөнө” гэж Харрази хэлсэн байна.
Дөрөвдүгээр сард Иран, Израил улсууд хурцадмал байдлын хамгийн дээд түвшинд хүрсэн. Израил Дамаск дахь Ираны элчин сайдын яамны байранд цохилт өгсний хариуд Тегеран Израилын эсрэг 300 орчим пуужин, нисгэгчгүй онгоцоор дайрч, хариу үйлдэл үзүүлсэн юм.
Эх сурвалж: Reuters

#Израил, #иран, #цөмийн номлол,