Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Эрдмийн далай цогцолбор сургууль нь 2500 сурагчтай. Хичээлийн нэг байртай. Өнөөдөр хичээллэж байгаа байр нь Монгол Улсын хэмжээнд нэг маягийн зураг төслөөр барьсан анхны сургууль буюу 1962 онд ашиглалтад орсон. Нэг ээлжиндээ 810 хүүхэд хичээллэдэг. Сургуулийн багтаамжаас давсан олон сурагчтай учир түрээсийн байр ашиглаж хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, гурван ээлжийг шийдвэрлэх зорилгоор БШУЯ-ны захиалгаар 640 хүүхдийн суудалтай шинэ барилгын шавыг өнөөдөр тавилаа. Цэц Мандал компанийн барих сургуулийн барилга 2025 онд ашиглалтад орно. Энэ хичээлийн байр нь 4 блок, 21 ангитайгаас гадна шинжлэх ухааны хичээлүүдийн лаборатори, урлаг болон спортын заалтай байх юм.

#БШУЯ, #хичээлийн шинэ байрны шав тавилаа, #Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Эрдмийн далай цогцолбор сургууль,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557