Засгийн газрын 2024 оны тавдугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар Мандалбаатарын Маргад-Эрдэнийг томиллоо.
М.Маргад-Эрдэнэ тус агентлагийн Тамгын газарт Хуулийн хэрэгжилт, гэрээ конвенц хариуцсан мэргэжилтнээр 2018 оноос ажиллаж байгаа юм.
Тэрээр Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтын шаардлага болон төрийн албаны мерит зарчмын дагуу шалгуурыг хангасан бөгөөд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүн удирдах албан тушаалд томилогдож байна.
Засгийн газрын бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хангах, хөгжүүлэх чиг үүрэг бүхий тус агентлагийн даргаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл ажиллах ёстой гэсэн байр суурийг иргэдийн зүгээс тавьдаг.
Төрийн албаны тухай хуулийн төрийн албан тушаалд тавих тусгай шаардлагад тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх гэсэн зохицуулалтыг ХНХЯ, ТАЗ хамтран тусгуулсан. Ингэснээр төрийн захиргааны болон удирдах албан тушаалд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллах, ахиж дэвших боломж бүрдсэн юм.
Нөгөө талаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг илүү ойлгож, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн, ээлтэй байдлаар төрийн үйлчилгээг хүргэх үүднээс тус агентлагийн даргаар хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөөлөл ажиллах нь зүйтэй гэж үзсэн байна.
Төрийн хэмнэлтийн тухай хуулиар агентлагууд дэд даргагүй болсон. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн тус агентлаг дэд даргатай ажиллана.

#хнхя, #Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, #Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарын даргаар М.Маргад-Эрдэнэ,