Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Орхон аймгийн аймгийн Засаг даргаар Мишигийн Түмэнжаргалыг томилж тамга, тэмдгээ гардан авлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжийг аймгийн ЗДТГ-ын дарга Ш.Ганболд танилцуулж ИТХ-ын дарга Д.Мөнхбат аймгийн Засаг даргаар томилогдсон М.Түмэнжаргалд тамга, тэмдгийг гардуулан өгч амжилт хүслээ.
Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал хэлсэн үгэндээ, “Надад итгэл хүлээлгэн Орхон аймгийн Засаг даргад нэрийг минь дэвшүүлэхэд бодлогын дэмжлэгээр хангасан МАН-ын Удирдах зөвлөл, Орхон аймгийн Монгол Ардын Намын хороо, Тэргүүлэгчид болон Эрдэнэтийнхэндээ баярлалаа. Би төр засаг, түмэн олныхоо итгэлийг зүтгэлээр хариулах болно.
Миний бие төрийн хууль тогтоомжийг дээдлэн, Засаг даргын албан үүргийг хуулийн дагуу чин шударгаар хэрэгжүүлж, Монгол Улсын Их хурал, Засгийн газрын бодлого, зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж, Орхон аймаг, Эрдэнэт хотынхоо эдийн засгийн өсөлтийг хангах, орлогыг нь нэмэгдүүлэх, "Алсын хараа-2050" урт хугацааны бодлого түүнийг хэрэгжүүлэх суурь нөхцөл болсон Шинэ сэргэлтийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, төрийн бүтээмжийг дээшлүүлэх, авлигаас ангид, шат шатандаа хариуцлагатай байх зарчмыг баримтлан аймаг, хотынхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөө бие сэтгэл, мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ бүрэн дайчлан ажиллана гэдгээ илэрхийлье” гэсэн юм.