ОЛИМП

Б.Урантунгалаг 6:2 харьцаагаар хожигдлоо

-“Токио-2020” Зуны олимпын XXXII наадам-

Байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн ОУХМ Б.Урантунгалаг шигшээ 32 шатанд Японы Асзүса Ямагүчид 6:2-оор ялагдан тэмцээнээ өндөрлүүллээ.

Тэрбээр эхний сетэд 25:23-аар илүүрхсэн ч удаах гурван сетэд 23:24, 24:26, 25:27-гоор дийлдэв.

Байт харвааны нөгөө тамирчин Б.Отгонболд 16:18 цагаас Хятадын тамирчин Ли Жиалунтай өрсөлдөнө.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet