Өмнөд Солонгост ковидын тохиолдлын тоо нэмэгджээ

Лхагва гарагт Өмнөд Солонгос улс ковидын 1896 шинэ тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээллэв. Сөүлийн бүсэд гарсан олон тохиолдлууд ресторан, сургууль, нийтийн халуун усны газар, сүм хийд, албан байгууллагад бүртгэгдсэн гэж эрүүл мэндийн ажилтнууд мэдээлсэн.

Сүүлийн хэдэн долоо хоногт вакцинжуулалт удааширч, олон нийтийн сонор сэрэмж багасаж, “дельта” хувилбарын тархалт нэмэгдсэнээс үүдэн гэнэтийн огцом өсөлт ажиглагдсан гэж үзэж байгаа аж.

Эрүүл мэндийн ажилтан Сох Янграе лхагва гарагт хийсэн товч мэдээлэлдээ хамгийн чухал зорилт бол ирэх долоо хоногийн эцэс гэхэд Сөүлийн бүсийн тохиолдлын тоог бууруулж, вирусийн тархалтыг нийслэлээс гадагш тархаахгүй байх явдал гэжээ.
Эх сурвалж: AP

Хариулах