Засгийн газрын 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон. Тэгвэл өнөөдөр тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулж, хэлэлцүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд тус хуулийн төслийг дэмжсэнээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д танилцуулан, илтгэл хэлэлцүүллээ.
Хот байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөлд шинэ сэргэлтийн бодлогын хот хөдөөгийн сэргэлтийн бодлогод нийцүүлэн Дархан, Эрдэнэт, Зуунмод, Шинэ хархорум, Налайх, Багануур гэсэн улсын зэрэглэлтэй 6, орон нутгийн зэрэглэлтэй 34, дагуул 4 хотыг байгуулж бие даан хөгжүүлэхээр төлөвлөсөн.
Харин Нийслэл Улаанбаатар хотыг 14 хот, 42 хороотойгоор шинэчлэн зохион байгуулж 214 Засаг даргатай байсныг 4 дахин цөөрүүлэхээр тусгасан байна. Ингэснээр чиг үүргийн төвлөрөл буурч хотын оршин суугч амьдарч байгаа газраасаа 20 минутын газар, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цэцэрлэгт хүрээлэн, худалдаа үйлчилгээний болон бусад үйлчилгээг авч байхаар 20 минутын хот стандарт төлөвлөлтийн концепцыг хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.

#УИХ, #Шадар сайд С.Амарсайхан, #Шадар сайдын мэдээлэл,