ОЛИМП

М.Мягмаржаргал эхний тойрогт ялагдав

-“Токио-2020” Зуны олимпын XXXII наадам- 

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 75 кг-д М.Мягмаржаргал эхний тойрогт дэлхийн чансааг тэргүүлэгч, Их Британийн Лоурен Луиза Прайстай тулалдлаа.

Эхний үеийн 1.12 минутад Лоурений зүүн хойд гар оновчтой тусаж, манай тамирчин тоолууллаа. Лоурений илт давамгайллаар эхний үе өндөрлөв. Хоёрдугаар үед оноо нөхөх гэж М.Мягмаржаргал урагш дайрсан ч цохилтын тоо, оновчоор дэлхийн аварга хавьгүй илүү байлаа. Гуравдугаар үед ч Их Британы тамирчин довтолсоор шүүгчдийн саналаар 5:0-ээр М.Мягмаржаргал ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ.

Олимпын боксын төрөлд оролцсон Монголын анхны эмэгтэй тамирчин болсон М.Мягмаржаргал нь 2018 оны ДАШТ-ий 9-р байр, 2021 оны Азийн аваргын хүрэл медальтай.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet