ЖАЙКА олон улсын байгууллагын “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тогтвортой хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоо бэхжүүлэх төсөл”-өөс ажлын байранд дадлагажуулагч бэлтгэх 4 өдрийн сургалтыг Дундговь аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний төвд зохион байгуулж байна.
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тогтвортой хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоо бэхжүүлэх төсөл” нь ажлын байранд дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг бий болгож, хэрэгжүүлэх зорилгоор 2021 оны 2 дугаар сараас хэрэгжиж эхэлжээ.
4 дүгээр сарын 30-наас эхэлсэн тус сургалтад 25 ба түүнээс дээш ажилтантай байгууллагын хүний нөөцийн ажилтан, хөдөлмөрийн бирж, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм.
2023 онд Дундговь аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний төвийн гаргасан судалгаагаар тус аймагт 1415 ХБИ байгаагийн 51,5 хувь нь ажил эрхэлдэг. Тэдгээрийн 6,6 хувь нь төрийн байгууллагад, 12,4 хувь нь хувийн хэвшилд ажилладаг бол 17,6 хувь нь малчин, 0,6 хувь нь оюутан байсан байна.