Ойрын гурван өдөр Баянхонгор аймгийн нийт нутгаар үргэлжлэн орсон цас Өртөө харуулын хэмжилтээр Гурванбулаг 20см, Бөмбөгөр 16см, Бууцагаан 12см, Хүрээмарал 12см, Эрдэнэцогт 5см, Шаргалжуут 4см, Баянбулаг 2см өндөр, нийт нутгаар цасан бүрхүүлтэй байгааг УЦУОША-наас мэдээлэв.
Цаг агаарын хүндрэлээс шалтгаалан автомашинууд цасанд суусан тухай дуудлага мөн өдрүүдэд Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт цөөнгүй бүртгэгджээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Бай-Ам багийн Байн бүдүүн гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 28 км, сумын төвөөс зүүн зүгт 10 км-т, Худаг-Урт багийн Улаан-Адгай гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 80 км, сумын төвөөс зүүн зүгт 52 км/-т суудлын автомашинууд замын хажуу руу орж цасанд суусан тухай дуудлагыг 2024.04.28-ны өдрийн 06:30 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид очиж С-ын Тоёота Альфард загварын суудлын автомашин /5 том хүн, 2 хүүхэд/-ыг, Тоёота Ланд100 загварын автомашин /7 том хүн/-ыг, Б-ын Тоёота Приус 20, М-ийн Тоёота Приус 20 загварын автомашин /11 том хүн, 1 хүүхэд/-уудыг тус тус цаснаас татан гаргажээ.
Мөн өдрүүдэд нийт 110 км газар зам гаргасан байна.
УЦУОША-ны мэдээллээр энэ долоо хоногийг дуусталх хугацаанд аймгийн нийт нутгаар хур тунадас бага, зарим үед явган шуургатай байхыг мэдээлэв. Тавдугаар сарын 3-нд Хангайн уулархаг нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орох бол Алтайн салбар уулс, говийн нутгаар 7-12м/с, зарим үед 14-16м/с хүрч явган шороон шуурга шуурах юм байна.
Агаарын температур: Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө -3 градус хүйтэнээс +2 градус дулаан, хээр талын нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +0...+5 градус дулаан, говийн нутгаар шөнөдөө +0...+5 градус дулаан, өдөртөө +9...+14 градус дулаан, Эхийнголын баянбүрд орчмоор шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +12...+17 градус дулаан байна. 30-наас нийт нутгаар бага зэрэг дулаарна.

#Баянхонгор аймаг, #ЦУОШГ, #цасан бүрхүүл,