Зөрчлийн шинжтэй 60.209 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 60.156 зөрчлийг шийдвэрлэсэн байна. 

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 59.312 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 844 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс: 
Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2587, Танхайрах 156, Хүний биед халдах 359, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 297, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 53.604, бусад 3.153 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 70 иргэнд 21.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 297 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:
Цахим орчинд энэ оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нэр бүхий мэдээллийн сайтад “Сэлэнгэ аймгийн Зүүн Хараад болсон “U15” нэртэй волейболын тэмцээний үеэр багш нь хүүхдүүдээ бөмбөг алдлаа гэж орилж, удаа дараа маш хүчтэй алгадан, зодож биед нь халдаж байгаа байдал” гэсэн гарчигтай видео мэдээлэл байршуулсан. Цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж хүүхдийн эрхийг зөрчих зөрчил гаргасан иргэн Ж-д Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 300 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий байгууллага нь энэ оны 04 дүгээр сарын 23-ны өдөр шөнийн цагаар барилгын ажил гүйцэтгэж, нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж нэр бүхий хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.

#ЦЕГ, #зөрчлийн хэрэг, #өнгөрсөн долоо хоногт,