14 настай Хюго Миллан уралдааны үеэр осолдож, нас баржээ

14 настай, Испанийн мотоциклын тамирчин Хюго Миллан тус улсын Алканиз хотод болсон уралдааны үеэр осолдож нас баржээ. Хүүг онгоцоор эмнэлэгт хүргэхээс өмнө осол болсон газар дээр арга хэмжээ авах үед нас барсан байна.
Түүний бэлтгэл хийж байсан сургууль болох Куна де Кампеонс твиттер хуудсаараа дамжуулан түүнд хүндэтгэл үзүүлж, “Бид таныг инээмсэглэл, сайхан сэтгэл, мэргэжлийн ур чадвараар тань үргэлж санан дурсах болно” гэжээ. MotoGP-ийн дэлхийн зургаан удаагийн аварга Марк Маркес тамирчны ойр дотны хүмүүс чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлж, мөн тус спорттой холбоотой хүмүүс хүндэтгэл үзүүлсээр байна.
Хюго Миллан Европын авьяас цомын тэмцээнд FIM CEV Repsol ангилалд оролцож байсан бөгөөд энэ нь мэргэжлийн тойрогт орохыг зорьж буй өсвөр насны тамирчдын олон улсын аварга шалгаруулах тэмцээн юм. Тэрбээр анхны тэмцээнүүдэдээ дөрвөн удаа шагналт байранд орж, хоёр удаа поле буюу түрүү байрлалд уралдаж байжээ.
Тавдугаар сард Швейцарын “Мото-3” уралдааны тамирчин 19 настай Жейсон Дюпаскиер Италийн Мугелло тойрогт болсон урьдчилсан шатны бэлтгэл дээр бэртсэний улмаас мөн эмнэлэгт нас барсан билээ.
Эх сурвалж: BBC

Хариулах