Дөрөвдүгээр сарын 1-нд Дамаскт хийсэн Израилын дайралтад Исламын хувьсгалт гвардын долоон гишүүн, түүний дотор хоёр генерал амиа алдсан. Иран уг халдлагын хариуд Израилаас “шийдвэртэй” хариу арга хэмжээ авахаа амлаж байв.
Тэгвэл өчигдөр НҮБ-д суугаа тус улсын төлөөлөгч НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Израилын халдлагыг зэмлэн буруушаасан бол Ираны цэргийн хариу арга хэмжээнээс зайлсхийж болох байсан гэж анхааруулжээ.
“Хэрэв НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Дамаск дахь манай дипломат байранд хийсэн сионист дэглэмийн түрэмгий үйлдлийг зэмлэн буруушааж, буруутай этгээдүүдийг шүүхийн өмнө авчирсан бол Иран улсад энэ үл бүтэх дэглэмийг шийтгэх зайлшгүй шаардлага гарахгүй байсан” гэж Ираны төлөөлөгчийн газар мэдэгдэлдээ өгүүлсэн байна.
Уг мэдэгдлийн дараа Израилын эсрэг Ираны хүлээгдэж буй хариу арга хэмжээ бүс нутгийн хэмжээнд дайн дэгдээх вий гэсэн болгоомжлол улам бүр нэмэгдлээ.
Германы “Lufthansa” агаарын тээврийн компани пүрэв гарагт Тегеран руу хийх нислэгээ түр зогсоосон бол Орос улс иргэдээ Ойрх Дорнод, ялангуяа Израил, Палестины нутаг дэвсгэр, Ливан руу аялахаас сэрэмжлүүлэв.
Бүс нутаг даяар цэргийн хүчээ байршуулсан АНУ мөн Иранд Израилын эсрэг халдлага үйлдэхгүй байхыг анхааруулж, холбоотондоо дэмжлэг үзүүлэхээ амлажээ.
“Иран болон түүний холбоотнуудаас ирж буй эдгээр аюул заналхийллийн эсрэг Израилын аюулгүй байдлыг хангах бидний амлалт хувирахгүй. Бид Израилын аюулгүй байдлыг хамгаалахын тулд чадах бүхнээ хийх болно” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт хэлсэн байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен мөн лхагва гарагт Израилын Батлан хамгаалахын сайд Йоав Галланттай утсаар ярьж, аливаа заналхийллийн эсрэг Израилыг дэмжихээ илэрхийлжээ.
Энэ хооронд, Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Иран болон бусад дайсагнагч хүчнүүдэд хандан тус улс Газын зурвас дахь дайнаас гадна “бусад талбарт сорилтод” бэлэн байна гэж мэдэгдэв.
“Бид нэгэн энгийн дүрэмтэй: Бидэнд хор хөнөөл учруулбал адилхан хариу барина. Бид Израил улсыг хамгаалахад бүрэн бэлэн байна” гэж Нетаньяху Израилын төв хэсэгт байрлах агаарын баазад айлчлах үеэрээ хэлсэн байна.
Израилын арми олон жилийн турш Сири дэх Ирантай холбоотой бай руу довтолсоор ирсэн. Гэхдээ энэ сарын эхээр Дамаск дахь Ираны дипломат байгууламжид хийсэн халдлагыг Ойрх Дорнод болон дэлхийн бусад улс орнууд увайгүй үйлдэл гэж үзэж байна.
“Аль ч улсад байгаа консулын газар, Элчин сайдын яам нь тухайн улсын нутаг дэвсгэрт тооцогддог. Тэд манай консулын газар руу дайрсан нь манай нутаг дэвсгэрт халдсан гэсэн үг. Сионист дэглэм гаргасан алдааныхаа төлөө шийтгэгдэх ёстой, шийтгэгдэх ч болно” гэж Ираны дээд удирдагч Али Хаменеи хэлснийг “Mehr” агентлаг лхагва гарагт иш татан мэдээлжээ.
Эх сурвалж: Al Jazeera