Монгол Улсын Засгийн газраас өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад дэмжлэг үзүүлэх, дулааны улирлаас өмнө малын сэг зэм устгах, орчны бохирдол үүсэхээс урьдчилан сэргийлж БОАЖЯ-ны харьяа газруудаар дамжуулж #ХАМЖИХГҮЙ бол #АМЖИХГҮЙ аяныг өрнүүлж байна.
Уг арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Онцгой байдлын ерөнхий газар, аймаг, сумдын Засаг даргын тамгын газар, иргэдийн оролцоотойгоор хамтран хэрэгжүүлж байна.
ТӨВ АЙМГИЙН ӨНДӨР ШИРЭЭТ СУМАНД 54000 МАЛ ХОРОГДСОН БАЙНА
Тус сум 2023 онд 217000 толгой мал тоолуулсан ба үүнээс 54000 мал хорогдож, 11 цэгт малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэлт хийх ажлыг хийж байна.
Өнөөдрийн байдлаар 20000 орчим малын сэг зэмийг устгалд оруулжээ.
ТӨВ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 40875 МАЛЫН СЭГ ЗЭМИЙГ УСТГАСАН БАЙНА
Аймгийн хэмжээнд халдваргүй өвчин болон зүй бусаар 522372 толгой мал хорогдсоноос өнөөдрийн байдлаар Тэмээ-4, Адуу-1183, Үхэр-1058, Хонь-24555, Ямаа-14011, зэрлэг амьтан-64 нийт 40875 малын сэг зэмийг устгалд оруулжээ.
Өнөөдрийн байдлаар Баянцагаан, Баянчандмань, Бүрэн, Заамар, Зуунмод, Лүн, Сэргэлэн, Эрдэнэсант суманд сэг зэм устгал халдваргүйжүүлэх ажил хийгдэж байна.

#БОАЖЯ, #малын сэг зэм, ##ХАМЖИХГҮЙ бол #АМЖИХГҮЙ,