Олимп: Токио-2020 зуны XXXII олимпын наадамд Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг Италийн багт хожигдлоо

Зуны 32 дахь олимп Япон улсын нийслэл Токио хотод эхэлсэн билээ. Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг олимпын эхний тоглолтоо Италийн шигшээ багтай хийж 15-14 харьцаагаар хожигдлоо.
О.Хулан, М.Цэрэнлхам, Э.Чимэддолгор, Б.Солонго нараас бүрдсэн манай шигшээ баг хамгаалалт сайтай Италийн шигшээ багтай тун сайн тоглосон. Дараагийн тоглолтоо 20:00 цагаас АНУ-ын шигшээ багтай хийнэ. Тоглолтуудыг NTV, TV8, TM телевизүүд шууд дамжуулж байна.

Хариулах