ЭРҮҮЛ МЭНД

Вирусийн эсрэг эмийн бүртгэл,чанар, нөөц хангамжид хяналт тавих Ажлын хэсэг ажиллана

Шадар сайдын тушаалаар коронавирусийн эсрэг эмийн бүртгэл, нөөц хангамж, чанар, үнийн тогтвортой байдалд хяналт тавьж, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа. Вирусийн эсрэг эмийн нэр төрөл, хангамжийг нэмэгдүүлэх чиглэлийг Шадар сайдын зүгээс холбогдох албаныханд өгсөн. Энэ хүрээнд вирусийн эсрэг эмийн бүртгэл, чанарт Ажлын хэсэг хяналт тавихын зэрэгцээ эрүүл мэндийн байгууллагуудад байгаа нөөц хангамжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах юм.

Цаашид вирусийн эсрэг эмийн нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн яам, холбогдох агентлагууд бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд 3 төрлийн эмийг нэмж оруулж ирэхээр болоод буй. Ингэснээр эмийн хангамж хүрэлцээтэй болж,үнэ тогтворжих боломжтойг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм,эмийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас мэдэгдлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet