ОЛИМП

Токиогийн наадмын тамирчдын парад эхэллээ

Коронавирусийн цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдсоны дараа Токиогийн олимпын нээлтийн ёслол өнөөдөр болж, тамирчдын парад эхэллээ. Энэхүү парадад 5700 орчим тамирчин оролцоно гэж зохион байгуулагчид үзэж байна.

Зарим тамирчид бямба гарагт болох тэмцээний улмаас, мөн коронавирусийн халдвар авах эрсдэлээс зайлсхийж парадад оролцохоос татгалзсан байна. Парад болохоос өмнө 1964 оны Токиогийн наадамд зориулан олимпын модон цагиргийг цэнгэлдэхийн төвд байрлуулсан байв.

Зохион байгуулагчид тамирчдыг тарьж болох модны үр авчрахыг хүссэн бөгөөд Канад, Ирланд, Хойд Европоос авчирсан 160 нарс, гацуур модны үрийг ашиглан Олимпын цагиргийг бүтээжээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet