Гэрэл зургийг MPA.mn
Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн хариуцлагын даатгалд заавал хамрагдах үүрэгтэй.
Үүнтэй холбоотойгоор зарим даатгалын компани жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулахдаа жолооч, даатгуулагчдад тухайн тээврийн хэрэгслийг жолоодох жолоочийн тоотой холбогдох сонголтуудыг танилцуулахгүйгээр жолоочийн тоог хязгааргүй байдлаар хийх мөн сайн дурын даатгал болох тээврийн хэрэгслийн даатгалтай хамтад нь заавал даатгуулах зэргээр хууль бус шаардлага тавих тохиолдол нэлээдгүй гарч байна.
Иргэний хуулийн 432 дугаар зүйл, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.5-д заасны дагуу тээврийн хэрэгслийн даатгал нь сайн дурын даатгалын төрөл бөгөөд өөрийн сонголтоор сайн дурын даатгал юм. Иймд иргэд, даатгуулагчид та бүхэн жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулахдаа дээр дурдсан болон аливаа хууль бус шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байхыг анхааруулж байна.
Хэрэв хууль бус шаардлага тавибал тухайн даатгалын компанийн талаарх мэдээллийг Санхүүгийн зохицуулах хороонд бичгээр, цахим (info@frc.mn)-аар болон утас (51-266420, 51-261275, 51-261672)- аар мэдэгдэхийг зөвлөе. Мөн Даатгалын тухай, Жолоочийн даатгалын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд холбогдох арга хэмжээг Санхүүгийн зохицуулах хорооноос авч ажиллахыг анхааруулж байна.

#Санхүүгийн Зохицуулах Хороо, #Жолоочийн даатгалын тухай хууль,