Нийслэлд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ. 

Тодруулбал, БЗД-ийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин, СБД, ЧД-ийн Зуслан чиглэлийн Ар согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамжууд, СХД-ийн Ханын материал, Тоосгоны гудамжууд, Их, Бага Наран орчмоор цахилгаан тасраад байна. Гэмтлийг засварлахаар шуурхай үйлчилгээний бригадууд ажиллаж байна.

Энэ цагийн байдлаар УБЦТС ТӨХК-ийн 70047004 дуудлагын төвд нийт 20 мэргэжилтэн хэрэглэгчдийн дуудлагад хариу өгч ажиллаж байна.

Өглөө 08 цагаас хойш нийт 1119 хэрэглэгчийн хандалт авсны 790 хэрэглэгчийн дуудлагад хариу өгч, нийт дуудлагын 30 орчим хувьд ачааллын улмаас хариу өгч чадаагүй байна.

Цахилгааны төлбөр, дансны мэдээлэл зэрэг мэдээллийг манай Чатбот, my.tog.mn вэб, цахилгаан хэрэглэгч апп-ээр авах боломжийг ашиглахыг зөвлөв. 

#УБЦТС ТӨХК, #цахилгааны гэмтэл,