ОЛИМП: Монголын баг тамирчдын салхийг байт харвааныхан хагаллаа

Токиогийн олимпыг зорьсон Монголын баг тамирчдын тэмцээний салхийг байт харвааныхан (тамирчин Б.Урантунгалаг) өнөөдөр хагаллаа.
Эмэгтэйчүүдийн чансаа тогтоох урьдчилсан харваанд Б.Урантунгалаг 72 сум харваж , 614 оноо авснаар 58 -д эрэмблэгдэв. Солонгосын Ан Сан 680 оноогоор олимпын рекордыг шинэчилжээ.


Хариулах