Иргэний нисэхийн ерөнхий газраас орон нутгийн хөөрөх нислэгийн зуны хуваарийг зарлалаа.
Тус хуваарийн дагуу "МИАТ" төрийн өмчит компанийн онгоц ирэх сарын 1-нээс 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл лхагва, бямба гарагт Улаанбаатар-Өлгий-Улаанбаатар чиглэлд долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэнэ.
Харин зун зорчих хөдөлгөөн ихэссэн үед буюу 7 дугаар сарын 1-ний өдрөөс наймдугаар сарын 26-ны хооронд даваа гараг бүр нэмэлт нислэг үйлдэхээр болжээ.
Аймгийн Аялал жуулчлалын холбооноос тус аймагт зуны улиралд гадаад, дотоодын аялагчид олноор ирэх тул тухайн нэмэлт нислэгийн хугацааг 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл сунгах хүсэлтийг холбогдох байгууллагуудад хүргүүлээд байна.

#Баян-Өлгий, #ИНЕГ,