Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумыг зохион байгуулж буй. Энэ хүрээнд Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангах замаар төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, стратегийн чухал ач холбогдол бүхий төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор хувийн хэвшлийн төлөөллүүдтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан, "Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Ундармаа нартай хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ.
Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой байгуулсан санамж бичгийн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлж, тус үйлдвэрүүдийн үйл ажиллагаа явуулж байгаа байршлын хөрсний бохирдлыг цэвэрлэх, нөхөн сэргээх, дахин төлөвлөх боломжтой. Мөн арьс ширний 55.6 хувийг гүн боловсруулж, экспортод гаргах боломж бүрдэнэ. Ийнхүү хотын хүн амын хэт төвлөрөл, дэд бүтэц, байгаль орчны бохирдол зэрэг олон асуудлыг шийдэхээр тус санамж бичгийг байгуулав.
Тээвэр логистикийн үйлчилгээг хотын захад төвлөрүүлснээр замын хөдөлгөөний ачаалал буурна
Тээвэр, логистикийн төвийг хотын баруун, зүүн хэсэгт төвлөрүүлэх бодлогын хүрээнд нийслэл дэх тээвэр зуучийн терминалуудыг нэгдсэн байдлаар хотын төвөөс гаргахаар төлөвлөж буй. Энэ хүрээнд Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах төслийг “Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-тай хамтран хэрэгжүүлэхээр санамж бичиг байгууллаа.
Монгол Улсад ирж буй нийт ачаа тээврийн 90 орчим хувь нь Замын-Үүдийн боомтоор дамжин Улаанбаатар хотод ирдэг. Эдгээр ачаа нь тээвэр зууч, логистикийн үйлчилгээ эрхэлдэг 500 гаруй аж ахуйн нэгж, 11 терминал, 362 салбар төмөр замуудаар дамжин есөн дүүрэг, 21 аймаг руу түгээгддэг байна. Тээвэр логистикийн үйлчилгээг хотын захад төвлөрүүлснээр Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах боломжтойгоос гадна ачаа тээврийн зардал буурч, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС