ХУВААРЬ: ЭЕШ наймдугаар сарын 19-нд түүхийн хичээлээр эхэлнэ

Гэрэл зургийг MPA.mn
ЭЕШ-ыг ирэх наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулна. Тодруулбал, наймдугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт Монгол Улсын түүх хичээлийн шалгалтаар эхлэх юм.
Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ.
Үүнд:
- Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг.
- Бүртгэлийн хуудас / Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/.
- Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/.
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ.
Шалгуулагч нь шалгалтад заасан баримт бичгээс өөр эд зүйл /ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас …гэх мэт/ авч орохыг хориглоно.
Мөн өөрийн суудлын хуваарьт заасан цагийн дагуу шалгалтад ирсэн байхыг анхаараарай.


Хариулах