Токиогийн олимпын эхний тэмцээн өнөөдөр эхэллээ

“Токио-2020” Зуны XXXII олимпын наадам өнөөдөр софтбол, эмэгтэй хөл бөмбөгийн тэмцээнээр эхэллээ. Олимпын албан ёсны нээлт 2 хоногийн дараа болох ч софтбол, эмэгтэй хөл бөмбөгийн зарим тоглолт өнөөдөр, маргааш /2021.07.21-22нд/ явагдах юм.
Тухалбал, өнөөдөр
07:50 Софтболл (Австрали-Япон)
10:50 Софтболл (Итали-АНУ)
15:20 Хөл бөмбөг (БНХАУ-Бразил, эмэгтэй)
19:15 Хөл бөмбөг (Австрали-Шинэ Зеланд, эмэгтэй) тоглолтууд болно.
Австрали, Японы тоглолтыг Боловсрол ТВ шууд дамжуулсан. Японы шигшээ баг, Австралийн шигшээ багийг 8:1-ээр хожлоо. Өнөөдрийн байдлаар зохион байгуулж байгаа тэмцээнүүд үзэгчгүй үргэлжилж байна.
Софтболын спорт Японд 400 мянга орчим сонирхогчтой олон жил хөгжиж буй спортын төрөл юм. Харин Япончууд энэ жил хоёр дахь алтан медалиа хүртэх боломж байгаа аж.

Хариулах