Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад айлчилж буй ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Цахим хөгжил, зам тээврийн сайд Фолькер Виссинг тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрийн төрийн айлчлалын үеэр хоёр орны харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг онцолж, ХБНГУ-ын Цахим хөгжил, зам тээврийн сайд, хувийн хэвшлийн байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүн үүнийг бодитоор хэрэгжүүлэхийг зорьж, Улаанбаатарт ажиллаж буйд талархал илэрхийлэв.
Мөн тэрбээр хоёр орны Засгийн газар Авто тээврийн хэлэлцээр байгуулсан нь худалдаа, тээвэр логистик, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, авто тээврийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал үүрэгтэйг тэмдэглэв.
Өргөн уудам газар нутагтай, далайд гарцгүй Монгол Улсын хувьд авто болон агаарын тээвэр, төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэхэд Засгийн газраас ихээхэн анхаарал хандуулж буйг Ерөнхий сайд дурдаад, Монгол Улс цаашид Ази, Европыг холбосон газарзүйн байршилдаа тулгуурлан бүс нутаг, олон улсын дэд бүтцийн нэгдсэн сүлжээнд чухал үүрэгтэй оролцох боломж байгааг онцоллоо.
Талууд хоёр орны хооронд нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, авто замын бүтээн байгуулалт, тээвэр логистик, цахимжуулалтын чиглэлээр монгол залуусыг ХБНГУ-д сургах, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх, хотын түгжрэлийг бууруулах зэрэг олон асуудлаар санал солилцов.
Сайд Ф.Виссинг Монгол Улс мэдээллийн технологийн ололтыг ашиглах, төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлээр тодорхой амжилтад хүрснийг сайшааж, хоёр орны харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад хувь нэмрээ оруулах, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

#засгийн газар, #ХБНГУ, #Ерөнхий сайд, #зам тээврийн сайд Фолькер Виссинг,