Live
БОЛОВСРОЛ

Г.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын Консерваторид 12 жилийн өмнөөс улс төрийн оролцоотой томилгоо хийдэг болсон

МУК-ийн газрыг хамгаалах түр хороо сургуулийн газраа авч үлдэх зорилгоор БШУ-ны сайд Л.Энх-Амгалантай өчигдөр уулзсан билээ. Харамсалтай нь хоёр тал нааштай шийдэлд хүрч чадаагүй тарсан.

Чухам юуны учир багш нар МУК-ийн хашаанд БҮТ-ийн барилгыг бариулахгүй хэмээн тэмцэж байгаа талаар түр хорооны зохицуулагч гишүүн Г.Оюун-Эрдэнэ ийн ярилаа.

-Бид гурван зарчмын төлөө тэмцэж байгаа

Нэгдүгээрт хүүхдийн эрх. МУК болон Хөгжим бүжгийн дунд сургуулийн гол онцлог нь ерөнхий боловсрол, дээд сургууль цогцоороо нэг газар байрладаг.

Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн хүүхдүүд зургаан наснаасаа энд суралцдаг. Сургуулийн хажууд төрийн байгууллага бий болвол хөл хөдөлгөөн эрс нэмэгдэнэ. Эндээс эхлээд л хүүхдийн эрх зөрчигдөнө.

БШУЯ манай сургуулийг харж үзээд, өчнөөн жил төрийн орхисон алдааг засах гээд ажиллаж байна гэсэн. Баярлаж байна. Гэхдээ бид сургуулийн зориулалттай газар дээр өөр төрийн байгууллагын барилгыг бариулахгүй.

Хоёрдугаарт хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан. Шудрага бус зүйл энд байна. Гэрээ байгуулж байх явцад удирдах зөвлөл нэг ч удаа хуралдаагүй. Тэгэхээр энэ гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн үг.

Гуравдугаарт урлагийг улс төрөөс чөлөөлөхийг шаардаж байна. Одоо үүсээд байгаа асуудал өнөөдөр юм уу, эсвэл ковидын хоёр жилийн дотор бий болсон асуудал биш. Энэ бол нам төрийн томилгоогоор зөвхөн манай сургууль бус урлагийн бүх байгууллагын удирдлагуудыг томилж эхэлсэн цагаас бий болсон.

Энэ бүхний хор хохирлыг одоо бид амсаад сууж байна. Манай сургуулийн хувьд 12 жилийн өмнөөс намын томилгоогоор удирдлагууд томилогдож эхэлсэн. МУК сүүлийн таван жил захиралгүй явж ирлээ. Үүрэг гүйцэтгэгч гэж хүн томилчихдог. Урлагийн салбарыг нам төрөөс чөлөөлмөөр байна гэсэн юм.

7 сэтгэгдэл

  1. Иргэн

    2021-07-20

    Улсад ганц байдаг ХБКонсерваторийн хашаанаас бүү хумсал ! Сайд та урлагийнханаа ойлгохгүй бол огцорсон нь дээр шүү. Ичмээр юм биш үү.

    • Зочин

      2021-07-20

      Маш зөв үнэн үг , барих гээд байгаа өмчөө зориулальын газар нь бариулаач ,

  2. СС

    2021-07-20

    Яг үнэн үнэхээр сэтгэлгүй балиар нэг үүрэг гүйцэтгэгч гээд томилчихдог тэгээд төд удалнүй сольчихдог утга алга яаж хэвийн үйл ажиллагаа тогтвортой явах вэ

  3. Иргэн

    2021-07-20

    Боловсролын салбарт БҮТ.н 30ажилчин ажилчих нүх олдохгүй байна гэж үү үнэхээр харамсалтай бна яавч зүгээр биш ашиг сонирхолын зөрчил байна гэж үзэж бна

  4. Нэмэхбаяр

    2021-07-20

    Москвагийн их сургуулийн хажууд нэг байшин барина, зөндөө сул газар байна. Токиод ч сургуулийн хашаанд газар байна. Гэвч тэндхийн удирдлагын толгойд ч ийм юм орохгуй. Манайд л оркуууд галзуураад олон жил болж байна.

  5. Уншигч

    2021-07-21

    ЭНЭ СУРГУУЛЬ ЭРДЭНБАТЫГ ОЛОН ТЭРБУМААР ТЭЖЭЭСЭН. Тэр мөнгөөрөө ТӨРИЙН НАРИЙН БОЛСОН. Одоо ПҮРЭВХҮҮ ЗӨВХӨН СУРГУУЛИЙН ХАШААНД ОРОХ БАГШ АЖИЛЧИД, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН МАШИНД ЧИЙП ХЭМЭЭХ ДОХИОЛЛЫГ 50 -120 МЯНГАД ТУЛГАЖ ШАХААД 30 к ДОЛЛАРЫН ЖИЙП АВСАН гэж дуулдана. МӨН ЧИГ АМТТАЙ МЕСТ ШҮҮ !

  6. зочин

    2021-07-21

    Уул нь Эрдэнэбат хамгийн түрүүнд энэ талаар дуугарах ёстой, гэтэл дуугарахгүй байгаа нь нөгөө л авилга гэгчид автагдсан юм болов уу. хамгийн сайн мэдэх хүний нэг шүү дээ. Сайд Энх-Амгалан маань шудрага хүн шиг санагддаг бас л нэг юм хэлээд ам ажил нь зөрж эхлэх шиг болов уу даа. Пүрэвхүү морин хуураа хуурдаад явсан нь дээргүй дээ. Удирдах ажил зохихгүй ээ. Бас Эрдэнэбат, Пүрэвхүү 2 авилга мөнгөний шунал, ашгийн сонирхолд хөтлөгдөж байгаад нь харамсаж байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet