Гэрэл зургийг MPA.mn

Монголын Хөрөнгийн биржээс мэдээлснээр тус биржид бүртгэлтэй нийт 40 хувьцаат компани 799 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаа мэдэгдээд байна. Энэ бол хувьцаат компаниудын 2023 оны санхүүгийн үр дүнгээс хувьцаа эзэмшигч нарт хуваарилаж олгох хэмжээ юм.  

Томоохон компаниудаас “Тавантолгой”, “Түмэн шувуут”, “Э-Транс ложистик”, “Ард кредит ББСБ”, “Мах импекс”, “Талх чихэр”, “Монгол шуудан”, “Хүрд”, “Улаанбаатар хивс”, “Дархан нэхий”, “Барилга корпораци” өнгөрсөн оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах бол хамгийн сүүлийн мэдээгээр “Баянтээг” болон “Эрдэнэт суврага” зэрэг ХК ногдол ашиг хуваарилахаа мэдэгдээд байна.

Хувьчлагдсан арилжааны банкуудын хувьд мөн ногдол ашиг анх удаагаа хуваарилах бөгөөд Монгол Улсын системийн нөлөө бүхий 5 банк олон нийтэд хувьцаагаа санал болгосноор 446.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлжээ. Үүн дээр “Богд банк” нэмэгдэж, 31.75 тэрбум төгрөг татаад байна.

Хувьцаат компаниудын ногдол ашгийн дүн мэдээллийг сүүлийн 3 жилээр харьцуулбал:

  • 2022 онд 41 хувьцаат компани 157.87 тэрбум төгрөг,
  • 2023 онд 38 хувьцаат компани 653.2 тэрбум төгрөг,
  • 2024 онд нийт 40 хувьцаат компани 799.22 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэжээ. 

Энэ жилийн ногдол ашгийн буюу хуваарилалтын хэмжээг өнгөрсөн онтой харьцуулахад  22.35 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хувьцаат компаниудын ханш:

  • 6 ХК-ийнх өсөж,
  • 10 ХК-ийнх унаж,
  • Нэг ХК хасагдсан байдлаар өөрчлөгдөж иржээ.

Хувьцааны ханш:

  • Ашигтай ажиллаж буй үед,
  • Менежментийн үйл ажиллагаа,
  • Нээлттэй мэдээлж буй байдал,
  • Эрэлт-нийлүүлэлт зэргээс хамааран өсөж унадаг байна.

Нэмж мэдээлэхэд, Компанийн тухай хуульд зааснаар хувьцаат компаниудын ТУЗ санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэж, энэ тухай хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэж мэдээлэх үүрэгтэй юм.

Мөн СЗХ “Ногдол ашиг тараах ажиллагааг нарийвчлан тогтоох тухай” 28 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, компаниудын ногдол ашиг тараах хугацааг нарийвчлан тогтоосон. Тодруулж хэлбэл, ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн компаниуд санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс өмнө ногдол ашгаа хуваарилж, тайлангаа СЗХ-нд ирүүлж байх үүргийг нийт хувьцаат компаниуд хүлээж байна

#онцолсон, #Хөрөнгийн бирж, #Хувьцаат компани,