Гэрэл зургийг MPA.mn
Өвөлжилт хүндэрсэн Хэнтий аймгийн Дархан сумын Тамгын газрын дарга н.Отгонжаргалаас нөхцөл байдлыг тодрууллаа.
-Сумын нөхцөл байдал хүндхэн байна. Ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Өвөлжилтийн тухайд өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш их хэмжээний цас орсноос болж манай сум төмөр зудтай гэсэн ангилалд багтаад байна. Одоогийн нөхцөлд байдалд мал бэлчээрлэх ямар ч боломжгүй болсон. Малчид маань үлдсэн малдаа бэлэн өвс, тэжээл өгч байнгын маллагаатай байлгаж байна.
-Сумын хэмжээнд одоогоор хэчнээн тооны мал хорогдов?
-2023 оны эцэст 270 гаруй мянган мал тоолуулсан. Өнөөдрийн байдлаар 68 мянган мал хорогдоод байна. Өөрөөр хэлбэл, нийт малын 30 хувь зудад нэрвэгдлээ. Энэ нь аймгийн хэмжээндд нэлээд өндөр үзүүлэлттэй байгаа юм.
-Зонхилж ямар мал хорогдож байна?
-Энэ жилийн зудад адуу, хонь ихээр өртөж байгаа дүр төрх ажиглагдсан.
-Танай суманд орсон цасны зузаан өнөөдрийн байдлаар хэд орчим байна вэ?
-Тал хээр газраа 25-30 см, жалга судаг газраа 60-70 см-ийн зузаантай байгаа.
-Зудын нөхцөл дэх малчдын сэтгэл санаа мэдээж хүнд байгаа болов уу?
-Мэдээж маш хүнд. Малаа дөнгөж алдаж эхлэх үед бүр ч хүнд байсан. Гэвч зүгээр хараад суулгүй нөхцөл байдалтайгаа эвлэрч, чадлаараа ажиллацгааж байна.

#зуд, #Хэнтий аймгийн Дархан сумын,