Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн орон даяар их хэмжээний хур тунадас орж, нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтсон. Мал, малчин хоёр сүүлийн 50 жилд тохиолдоогүй зуд, цурхантай нүүр тулсан, амаргүй өдөр хоногууд үргэлжилж байна.

Гэрэл зургийг MPA.mn
Монгол Улсын Засгийн газраас хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн гамшгийн үеийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, зудын эрсдэлийг бууруулах, хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор “Малчдадаа туслая” аян өрнүүлэх уриалга гаргасасан. Энэхүү уриалгад “Эрдэнэс Монгол” ХХК, түүний нэгдлийн компаниудын үйл ажиллагаа явуулж байгаа аймаг, сумдын хэмжээнд зудын гамшигт нэрвэгдээд байгаа малчдад эрүүл мэндийн болон шаардлагатай бусад зүйлээр тусламж үзүүлэх, сум баг хоорондын зам давааг нээх зэрэг арга хэмжээг дотоод нөөц бололцоондоо тулгуурлан зохион байгуулахыг дурдсан.

Засгийн газар, толгой компанийнхаа уриалгыг дэмжин “Багануур” ХК-ийн Гамшгаас хамгаалах штаб шуурхай арга хэмжээ авч Багануур дүүрэгтэй хил залгаа Хэнтий, Төв аймгийн 13 сум, тосгоны малчдад тусламж үзүүлэхээр шийдвэрлэж, ажилтнуудынхаа дунд аян өрнүүлэв. Малчин түмнээ хүнд бэрх цаг үеийг гарз багатай даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 260 тн нүүрс, 1,300 шуудай хивэг, 13,000 ширхэг ажлын бээлий, 1,300 ширхэг хөвөнтэй бээлий, 1,930 ширхэг салхи шуурганаас хамгаалах малгай болон бусад бараа материал зэрэг уурхайчдынхаа халуун сэтгэл шингэсэн тусламжийг компанийн удирдлагууд өчигдөр буюу 2024.02.22-ны өдрөөс сумдуудад хүргэж эхэллээ.

“Багануур” ХК-ийн энэхүү тусламжийн цуваа эхний ээлжинд өвөлжилт хамгийн ихээр хүндэрч төмөр зуд нүүрлээд буй Хэнтий аймгийн Баянмөнх, Дархан сум, зудын өндөр эрсдэлтэй Өмнөдэлгэр, Цэнхэрмандал суманд хүрлээ.
Баянмөнх, Дархан суманд арваннэгдүгээр сараас хойш тасралтгүй цас орсны улмаас зам даваа хаагдаж өвс тэжээл татах, хүнс хоолоо залгуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад хүндрэлтэй болсон байна. Малчидтай уулзахад малаа бэлчээрт гаргах ямар ч нөхцөл боломжгүй тул мал өлдөх, бээрч осгох, хээл хаях зэргээр малын хорогдол их гарч байгааг хэлж байлаа. Сум, орон нутгийн удирдлагууд хаагдсан зам давааг нээхэд техник хэрэгсэл дутагдаж байна, боломж бололцоогоороо зам даваагаа нээсэн ч шөнөдөө шуурч дахин хаагдаж байгаа учир хүчин мөхөсдөж байгаагаа илэрхийлж байв. Дээрх бэрхшээлээс гадна тус сумдын удирдлагууд зудын дараах малчдын амьдралын чанар, нийгмийн баталгаанд санаа зовниж байгаа тухайгаа мөн ярьж байлаа. Баянмөнх, Дархан суманд хоёрдугаар сарын 21-ний байдлаар 128 мянган мал хорогджээ.

“Багануур” ХК энэ сарын 27-ны дотор Хэнтий, Төв аймгийн зудын өндөр эрсдэлтэй сумдуудад тусламжаа хүргэхээр ажиллаж байна. Тус компани нүүрс, тэжээл, эд матриалын тусламжаас гадна компанийн тоног төхөөрөмжөөр зэргэлдээх сумдын зам давааг нээх, засах ажлыг гүйцэтгэж байна.
Тухайлбал, өнгөрсөн өдрүүдэд Багануур дүүргийн Хуцаагийн ам, Цагаан хөтөлийн чиглэлд 60 км, Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багаас Баянжаргалан сумын төв хүртэл 60 км, Галуут багийн Их худгийн даваа, Хуурайн даваа, Цагаан чулуут, Цагаан хөтөл, Хужирын толгой чиглэлд 140 км, Баяндэлгэр сумын Байдлаг багийн Хужиртайн ам, Рашаантын ам, Тахилтын ам, Байшинт, Тогосын хоолой чиглэлд нийт 185 км, Төв аймгийн Эрдэнэ сумаас Архуст сум хүртэл 60 км тус тус түрж одоогийн байдлаар нийт 505 км хамарсан зам давааг нээсэн байна.
Гэрэл зургийг MPA.mn

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Болормаа: Уурхайчдын дэмжлэг цагаа олж ирлээ
-“Багануур” ХК-ийн 1,200 уурхайчны сэтгэлийн дэмжлэг үнэхээр цагаа, нүдээ олж ирлээ. Маш их баярлалаа. Манай сумын хувьд 60 мянган мал буюу нийт малын 30 хувь нь хорогдоод байна. Сумандаа 404 малчин буюу мал бүхий өрхтэйгөөс яг хөдөөд 212 нь бий. Эдгээр өрхийн 160-д нь хүрч ажиллахад тун хүндхэн байна.
Манай сумын хувьд өвөлжилт хүндэрсэн шалтгаан нь сүүлийн хоёр жил зуншлага үзсэнгүй, мал тарга тээвэргэ аваагүйтэй холбоотой. Газар орон өвсгүйгээс мал бэлчээрт гарахаа байсан. Хотон дотроо л байдаг. Малчид маань эрвийх дэрвийхээрээ зүтгэн үнэтэй өвс, тэжээл авч байгаа ч хаанаа ч хүрэхгүй байгаа.
Иймд тодорхой шаардлагатай хүсэлтүүдээ Засгийн газрын хэмжээнд өгсөн. Нуулгүй хэлэхэд малчдын зээлийг хойшлуулах биш нэг удаадаа тэглэмээр санагдах юм. Нөхцөл байдал маш хүнд байна.