COVID-19

07.15: Сүүлийн 24 цагт 1439 хүнээс халдвар илэрч, дөрвөн хүн нас барлаа

ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 1439 тохиолдол шинээр илэрчээ. Нийт илэрсэн тохиолдлын 855 нь Улаанбаатар хотод, 584 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн дөрвөн хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар биеийн байдал нь,

  • Хөнгөн 6389
  • Хүндэвтэр 3230
  • Хүнд 1030
  • Нэн хүнд 213 хүн эмчлүүлж байгаа аж.

Одоогоор вакцины нэгдүгээр тунд нийт 2,104,400 иргэн, хоёрдугаар тунд 1,802,750 иргэн хамрагдаад байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet