Чингис хаан Үндэсний музей, ШУТИС, БНСУ-ын Гунжүгийн үндэсний их сургууль хамтран “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх сургалт” зохион байгуулж байна. БНСУ-ын Үндэсний музейн Хадгалалт хамгаалалтын хэлтсийн мэргэжилтнүүд манай улсын орон нутгийн 3, Улаанбаатар хотын 8 байгууллагын 28 мэргэжилтэнд сэргээн засварлалтын орчин үеийн арга технологийг танилцуулж, үзмэрт сав баглаа боодол хийх, шавар болон керамик эдлэл цэвэрлэх, нөхөх, сэргээн засварлах аргачлалыг онол, дадлага хослуулан зааж байгаа юм.
ШУТИС, БНСУ-ын Гунжүгийн үндэсний их сургуулийн хамтарсан төслийн хүрээнд зохион байгуулж буй энэ сургалтад хамрагдсан мэргэжилтнүүд олон улсын сертификаттай төгсөнө.
Сургалт Чингис хаан Үндэсний музейн сургалтын танхимд болж байгаа агаад хоёрдугаар сарын 23-ныг дуустал үргэлжилнэ.

#шутис, #Чингис хаан Үндэсний музей, #БНСУ-ын Гунжүгийн үндэсний их сургууль,