ДЭЛХИЙН МЭДЭЭ

Ромын Пап Франциск хагалгааны дараа анх удаа олны өмнө үзэгджээ

Ромын Пап Франциск долоо хоногийн өмнө бүдүүн гэдэсний хагалгаанд орсноосоо хойш анх удаа олны өмнө үзэгдэж, ням гарагийн уламжлалт номлолоо айлджээ.

Ромын Агостино Жемеллигийн нэрэмжит эмнэлгийн 11 давхраас түүний үг хэлж буйг “Vatican news” цахим хуудсаар шууд дамжуулан үзүүлсэн байна. 

“Та бүхэнд баярлалаа. Намайг дэмжиж, сэтгэл зүрхээрээ хамт байсныг би та бүхний залбирлаас мэдэрсэн. Эмнэлэгт хэвтэх хугацаандаа сайн эмнэлгийн тусламж авах ямар чухал байдаг гэдгийг би ойлголоо” хэмээн тэрбээр хэлжээ.

Түүнчлэн тэрбээр эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлж, өвчтөнүүд тэр дундаа биеийн байдал нь хүнд байгаа бүх хүний төлөө залбиръя хэмээн хэлсэн байна. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet