Монголын Урчуудын Эвлэлийн шагналт зураач З.Доржжанцан Монголын Үндэсний музей / National Museum of Mongolia -н сан хөмрөгт өөрийн уран бүтээлийн дээжээсээ дурсгалаа.
З.Доржжанцан нь улсад 60 жил, дүрслэх урлагийн салбарт 57 жил уран бүтээлээ туурвиж, бие даасан болон хамтарсан 10 гаруй үзэсгэлэн зохион байгуулсан юм.
2023 онд гаргасан “Мөрөөдлийн өнгө-2" бие даасан үзэсгэлэндээ 200 гаруй бүтээл толилуулснаас дээжлэн дурсгасан бүтээл болох “Ширээ найман нуур" зураг нь түүний байгалийн сэдвээр бүтээсэн томоохон бүтээлийн нэг бөгөөд 100х110 см хэмжээтэй, зотон дээр тосон будгаар зурсан бүтээл юм.
"Музейн алтан сан хөмрөгт бэлэглэж буй энэхүү бүтээлээ ирээдүй хойч үедээ үргэлжид нээлттэйгээр үлдээлээ" хэмээн хадгалуулж буй уг бүтээлийг Монголын Үндэсний музей сан хөмрөгтөө хадгалан олон нийтэд толилуулах юм.

#Монголын Үндэсний музей, #Соёлын яам, #зураач З.Доржжанцан,