Архангай аймгийн төвд баригдах дулааны станцын тендер өнгөрсөн 1 дүгээр сарын 31-ний өдөр Эрчим хүчний яаман дээр зарлагдлаа.

Дулааны станцийг БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл 13.2 сая ам.доллароор дэвшилтэт технологи, автоматжуулсан удирдлага хяналтын систем бүхий эргэлдэн буцлах давхаргад шаталттай зуухтай, 25 гкал/ц хүчин чадалтай, 6.7 км хос дулаан дамжуулах шугам сүлжээ, 14 ширхэг дулаан дамжуулах төвийг барих юм. Дулаан дамжуулах 14 дэд станцийг барих газрын асуудлыг шийдвэрлэсэн байгаа.

Төслийн үр дүнд:

-Байгаль орчин:

-Агаар, орчны бохирдол буурна.

-Хүлэмжийн хийн ялгарал буурна.

-Зууханд хэрэглэх нэмэлт усны хэмжээ буурна.

Дулаан хангамж:

-Чанартай, тасралтгүй, найдвартай үйлчилгээтэй болно.

-Эрчим хүчний хэмнэлт гарна.

-Хэрэгцээний халуун ус хангамж-жилийн турш болно.

-Үйлдвэрийн аюулгүй байдал хангагдана.

Эдийн засаг:

-Барилгын ажлын явцад ажлын байр бий болох бөгөөд орон нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ.

-Шинэ дулааны станц болон дулааны шугам сүлжээний үйл ажиллагааг хангахад зориулан сургагдаж, бэлтгэгдсэн ур чадвартай боловсон хүчин бий болно.

-Дулааны эрчим хүч боловсруулалт сайжирч, үйл ажиллагааны хэмнэлт үүсгэснээр эдийн засгийн үр ашиг хэмнэгдэнэ.   

Нийгэм:

-Орон сууц олноор баригдана.

-Дулааны хангамжийн чанар сайжирснаар хэрэглэгчдийн амьжиргааны түвшин сайжирна.

-Сайжруулсан дулаан хангамжийн үйлчилгээ болон зохицуулалт хийснээр нийгмийн эрүүл ахуй сайжирч, амьсгалын замын холбогдолтой өвчлөл буурна.

Дулааны станцийг барих асуудал 2015 оноос эхтэй ба Цэцэрлэг хотын иргэдийн олон жил хүлээсэн ажил ийнхүү биеллээ олж байна.  

Дулааны станц барих баримт бичгийг жагсаавал,

·        2015.11.32 МУЗГ-ын 459 дугаар тогтоол, төслийг БНСУ-ын зээлээр хэрэгжүүлэх,

·        2018.07.04 МУЗГ-ын 212 дугаар тогтоол, Төслийг хэрэгжүүлэхэд дутагдах 20 сая.ам долларыг шийдвэрлэх,

·        2018.09.03 Сангийн яам, Эрчим хүчний яам, БНСУ-ын “Эксим” банк, Зээлийн хэлцлийн санамж бичиг,

·        2018.10.30 БНСУ-ын Засгийн газрын зээлийн амлалт,

·        2018.12.12 МУЗГ-ын хуралдаан, Зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрх зэрэг барим бичгүүд бий.

Дулааны станцыг эхлүүлэх төсвийг жил бүр улсын төсөвт суулгаж ирсэн ба энэ онд улсын төсөв 1.6 тэрбум төгрөгийг суулгаж өгсөн байна.

#Архангай, #дулааны станц,