Италийн Фоллоника хотод болсон Европын өсвөрийн цомын тэмцээнд Монголын жүдочид хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд “Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийн тамирчин, “Мон-Алтиус” ахлах сургуулийн 11А ангийн сурагч Б.Бат-Энэрэл, эмэгтэйчүүдийн 48 кг-д “Женко” клуб, Үндэсний шигшээ багийн тамирчин Ж.Анударь нар алтан медаль хүртэж төрийн тууллаа Италид хоёр удаа эгшиглүүлэв.
Үүнээс гадна эмэгтэйчүүдийн 57 кг-д “Гүрү” дэвжээний тамирчин Т.Ариунзаяа мөнгө, эрэгтэйчүүдийн 73 кг-д “Шинэ бадрах” дэвжээний тамирчин Б.Шинэтулга нар хүрэл медалиар энгэрээ мялаажээ. Харин 57 кг-д “Виннер” клубын М.Цэндбазар, 63 кг-д “Гүрү” дэвжээний Х.Маралмаа шагналт 5-р байранд шалгарлаа.

#монцамэ, #Өсвөрийн жүдочид, #Европын өсвөрийн цомын тэмцээн,