Японы Хоккайдо мужийн Саппоро хотноо болж буй, олон улсын цасан баримлын 48 дахь уралдаанд Монгол Улсын баг Нөмөр бүтээлээрээ тэргүүн байр эзэлжээ. Тус тэмцээнд хоёр дахь удаа оролцсон Монголын урчуудын эвлэлийн гишүүн зураач Б.Содномдаржаа, Б.Ганбаатар, А.Батзориг нар Нөмөр бүтээлийг урласан юм. 

Энэхүү бүтээл нь эрт дээр үеэс монголчууд үнэг арга ухаантай амьтан тул үр хүүхдийг минь хар муугаас хамгаална хэмээн итгэн, нялх хүүхдийнхээ өлгийд эсгийгээр үнэг хайчлан зүүж зүүд нойрыг нь мануулсаар ирсэн утгыг агуулж байгаа аж. “Нөмөр” цасан баримлаар өвлийн тэсгим хүйтэн, цасан шуурганаас балчир хүүг өөрийн биеэрээ уул мэт өмгөөлөн нөмөрлөж, гэр мэт дулаацуулан тухлуулж, ээж мэт энэрэн хайрлаж буй үнэгийг дүрсэлсэн байна. 

Энэ тэмцээнд Монгол, Солонгос, АНУ, Индонез, Сингапур, Тайланд зэрэг есөн орны уран бүтээлчид оролцсон байна.

#онцолсон, #Соёл, #Олон улсын цасан баримлын уралдаан,