ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөрийг ажлаас чөлөөллөө

ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөрийг ажлаас чөлөөлжээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр түүнд ажлын хариуцлага тооцсон гэх. Тодруулбал, ЭХЭМҮТ-д коронавирусийн халдвар авсан давхар биетэй эхчүүд эндсэн байна.
Харин ЭМЯ-наас “Ш.Энхтөр захирал өөрийн хүсэлтээр буюу ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн” гэсэн мэдээлэл өглөө. Түүний оронд эх барих эмэгтэйчүүдийн эмч, ЭХЭМҮТ-ийн дэд захирлаар ажиллаж байсан Ц.Алтантуяа томилогджээ.

Хариулах