COVID-19

ОЛИМП: Токиод онц байдал зарлалаа

Олимпын наадмын турш Токиод онц байдал зарлана гэдгээ Наадмын зохион байгуулах хороо, Японы засгийн газраас мэдэгдлээ. Олимпын наадмын нээлт ойртох тусам коронавирусийн халдварын тоо буурахгүй эсрэгээрээ нэмэгдэж байгаа нь ийм шийдвэр гаргахад нөлөөлжээ.

Наадмын зохион байгуулах хороо, Японы засгийн газар, Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах нар хуралдаж, нөхцөл байдлыг харгалзан онц байдал зарлах шийдвэр гаргажаа.

Онц байдал долдугаар сарын 12-ноос эхлэн наймдугаар сарын 22-ыг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд ресторан, барууд архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, 20:00 цаг хүртэл ажиллах гэнэ.

“Коронавирусийн “Делта” хувилбарын халдварыг Японы бусад хэсэгт тархаахгүй тал дээр анхаарч, эсрэг арга хэмжээгээ чангатгах хэрэгтэй” гэж Ерөнхий сайд Ёшихидэ Суга сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ дурдлаа. Мөн зохион байгуулагчид орон нутгийн үзэгчдийг тэмцээнүүд рүү оруулах эсэхээ шийдээгүй байна. Тэр ч бүү хэл хөгжөөн дэмжигчдийг ихэнх тоглолтод оролцуулахгүй байх талаар хэлэлцэж байгаа юм байна.

Ташрамд, олимпын наадам нь Япон улсын нийслэл Токио хотноо энэ сарын 23-наас наймдугаар сарын 8-нд, харин Паралимпийн наадам наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5 хүртэл үргэлжлэх юм.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet