Хүн амын нягтаршил, орон сууцны хотхон, хороолол ихтэй Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд 240 хүүхдийн цэцэрлэг, 640 хүүхдийн сургууль барина.

Тухайн байршилд 40 мянга орчим иргэн оршин суудаг ч улсын сургууль, цэцэрлэг байдаггүй тул газар чөлөөлж, нийслэлийн төсвийн хөрөнгөөр сургууль, дүүргийн төсвийн хөрөнгөөр цэцэрлэг барих юм. Тодруулбал, тус дүүргийн 36 дугаар хороонд “Сүмбэр орд” хотхоны хойд талд 640 хүүхдийн хүчин чадалтай сургууль барих 4002 ам метр газрыг чөлөөлөөд байгаа. Мөн 26 дугаар хороонд “Сэнтури Лэндмарк” ХХК-ийн газраас 4000 ам метр талбайг чөлөөлж 240 хүүхдийн ортой цэцэрлэг барихаар төлөвлөжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Өнгөрсөн 30 жилд их хэмжээний барилгажилтын дүнд нийслэлд орон сууцны хороолол олноор бий болсон. Хүн амын нягтаршил, орон сууцны хотхон, хороолол ихтэй байршлуудад газар чөлөөлж, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, орц, гарцыг нэмэхээр аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж байна. Газраа чөлөөлөхгүй бол Захиргааны ерөнхий хуулийн дагуу шийднэ” хэмээв.

Чөлөөлсөн талбайд барих сургууль, цэцэрлэгийн тендерийг товлосон хугацаанд зарлах, аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөх, орц, гарцыг нэмэх, барилгын ажил нь эхэлсэн сургууль, цэцэрлэгийн ажилд тулгарч буй асуудлыг түргэн шийдэж ажиллахыг Хотын дарга дүүргийн удирдлага, холбогдох албаныханд даалгажээ.

#баянзүрх дүүрэг,