Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллаж байна.
Энэ хүрээнд 2024 оны нэгдүгээр сарын 28, 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Засаг дарга Б.Цэрэн-Очир болон Хамтарсан багийн гишүүд, Зүүн тайгын цаатан иргэдтэй уулзаж, өнгөрсөн 2023 онд гарсан зөрчил, мэдээлэлтэй танилцан, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, нийгмийн халамж хүртэх, хүүхдийн сурч боловсрох, газар эзэмших зэрэг эрхтэй холбоотой тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцож, гомдол, мэдээлэл хүлээн авлаа.
Цагааннуур сум нь 2024 хүн амтай. Газар нутгийн 96 орчим хувь нь улсын тусгай хамгаалалттай бүсэд хамаардаг. Нутаглах, отоглох бүсийг хязгаарлаж тогтоосноос үүдэн нутгийн иргэдийн амжиргааны эх үүсвэр болох цаа буга өсгөж, үржүүлэхэд бэрхшээл тулгардаг, ундны цэвэр усны гүний худаг байдаггүйн улмаас ахуйн хэрэглээний усаа нуурын уснаас хангадаг байна.
Түүнчлэн сумын Цагдаагийн хэсэг автомашингүй, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах төсөвгүй, онцгой байдал хариуцсан нэгжгүй, сумын төв дэх эмийн санд шаардлагатай эм, тарианы татан авалт хангалтгүй, ахмадууд хөнгөлөлттэй эм, тариа худалдан авах боломж хязгаарлагдмал, хүрэлцдэггүй. Цаашлаад сумын хэмжээнд ундны цэвэр усны гүний худаг байдаггүйн улмаас ахуйн хэрэглээний усаа нуурын уснаас хангадаг зэрэг асуудлыг иргэд хөндсөн юм.
Мөн 2024 хүн амтай сумын хэмжээнд согтууруулах ундаа зарах зөвшөөрөлтэй 11 дэлгүүр үйл ажиллагаа явуулж буй нь ахуйн хүрээнд архидан согтуурах, гэмт хэрэг үйлдэгдэх, согтууруулах ундааны хэрэглээний хэрэглээ нэмэгдэхэд нөлөөлдөг байж болзошгүйг Комисс урьдчилсан байдлаар дүгнэлээ.
Нутгийн удирдлага, иргэдийн зүгээс орон нутаг, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд Нутгийн хөгжлийн сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжлүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн талаарх мэдээллийг иргэдэд хүртээмжтэй хүргэх, цаатан иргэд хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжоор хангах, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хураамжийн тодорхой хувийг орон нутгийн хөгжилд зориулах зэргээр төрөөс нэгдсэн бодлогоор дэмжиж, аялал жуучлал хөгжүүлэх ёстойг Комисст илэрхийлсэн юм.
Ажлын хэсэг Комисст ирүүлсэн мэдээллийн мөрөөр Цагааннуур сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан сурч боловсрох эрхийн хэрэгжилтийг шалгаж, зөрчил илэрсэн тохиолдолд таслан зогсоох, арилгуулахад зорилгоор хяналт шалгалт хийлээ.
Тус сумын ерөнхий боловсролын сургуульд 521 хүүхэд 2 ээлжээр суралцдаг.
Усанд орох, бие засах газар нь гадаа байрладаг тул эрүүл ахуйн шаардлага хангадаггүй. Сургууль, сургуулийн дотуур байр, халуун усны газрын цахилгааны монтаж аюулгүйн норм стандарт зөрчсөн, цонх, хаалга цантсан, хана туурга мөөгөнцөртсөн, сургалтын өрөөнүүдийг ил зуухаар галлаж халаадаг, сурагчдын ширээ, сандал хуучирч эвдэрч, гэмтсэн, гэрэлтүүлэг хангалтгүй, үдийн хоолны норм стандартад хүрдэггүй зэргээр сурагчдын сурч, боловсрох эрх ноцтой зөрчигдөж байна.
Тус суманд 2024-2026 онд 320 хүүхдийн шинэ сургууль барихаар улсаас төлөвлөж, эхний санхүүжилт болох 2.8 тэрбум төгрөгийг 2024 оны улсын төсөвт суутгасныг Комисс сайшааж байна.
Гэвч сургуулийн барилга, байгууламж барих ажил 3 жил дамнаж үргэлжлэх нь сурагчдын сурч, боловсрох эрхийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөхийг цохон тэмдэглэх нь зүйтэй.
Сургуулийн дотуур байрыг 2017 онд шинээр ашиглалтад оруулсан. Нийт 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч 2023-2024 оны хичээлийн жилд 166 хүүхэд хүлээн авсан нь нэг хүүхдэд ногдох норм стандарт зөрчиж буй явдал юм.
Ажлын хэсэг дээрх хяналт шалгалтаас гадна Цагааннуур сум дахь төрийн болон хувийн хэвшлийн салбарт ажиллаж байгаа албан хаагч, иргэдэд шаардлагатай асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгч, хүний эрхийн мэдлэг ойлголт олгох сургалтыг Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин хамтран зохион байгууллаа.

#Хөвсгөл аймгийн Цагааннуур сум, #хүний эрхийн үндэсний комисс, #Цагааннуур сумын ЕБС,