Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр тэргүүтэй албаны төлөөлөгчид энэ өдрүүдэд Бүгд Найрамдах Беларусь Улсад ажлын айлчлал хийж байна. 

Айлчлалын хүрээнд Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах Монгол-Беларусын хамтарсан комиссын ээлжит дөрөвдүгээр хуралдааныг зохион байгуулав. Талууд хоёр орны шаардлага, хэрэгцээнд нийцүүлэн шинжлэх ухаан, техник, инновацын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдэд ойн нөхөн сэргээлт, үржүүлэг, ургамал, газар тариалан, түүх, археологийн чиглэлийг нэмж тусгахаар тохиролцов. 

Түүнчлэн, хоёр улсын хамтарсан шинжлэх ухаан, техник, инновацын ирээдүйтэй төслүүдийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, хамтарсан төслүүдийн тоо болон үр дүнг сайжруулах, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Беларусын Үндэсний Шинжлэх Ухааны Академи хооронд шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах Санамж бичиг байгуулан ажиллахаар тохиролцов. 

"Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн чиглэлийн нарийн мэргэжилтнүүдийг Монгол Улсад урьж ажиллуулах, туршлага хуваалцах, Монгол орны хөрс, байгалийн онцлогт тохирч ургах мод бутны талаар хамтарсан судалгаа хийх, Монголын ойн аж ахуйн чиглэлээрх мэргэжилтнүүдийг Беларусь Улсад дунд болон богино хугацааны сургалтад хамруулах чиглэлд талууд хамтарч ажиллахаар санал нэгдэв.

Хамтарсан комиссын дараагийн хуралдааныг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиролцож, комиссын төгсгөлийн баримт бичиг – Протоколд гарын үсэг зурав.

Хамтарсан комиссын хуралдааны дараа Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Беларусь Улсын Ойн аж ахуйн нэгдүгээр орлогч сайд А.Н.Драгунтай Ойн аж ахуйн яаманд уулзалт зохион байгуулав. Уулзалтаар талууд ойн аж ахуйн салбар, түүний дотор, ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхэд чиглэгдсэн ойн аж ахуйн цогц асуудлаар санал, туршлага солилцож, Беларусын Ойн аж ахуйн яамны харъяа “Ойн аж ахуйн удирдах албан хаагчид болон бусад мэргэжилтнүүдийн мэргэжил дээшлүүлэх Төв”-ийг түшиглэн монгол мэргэжилтнүүдэд сургалт, семинар зохион байгуулах, мэргэжил олгох, давтан сургах боломжийг хамтран судлахаар тохиролцов.

Уулзалтын дараа Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр тэргүүтэй төлөөлөгчид Беларусын Үндэсний номын санд зочилж, номын сангийн түүх, архитектур, уншлагын танхим, сан хөмрөгтэй танилцав.

#БШУЯ, #Бүгд Найрамдах Беларусь Улс,