АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК) нь олон улсын хөгжлийн шинэлэг загвар болон дэлхий даяарх сая сая хүмүүст ядуурлыг бууруулахад үр өгөөжөө өгсөөр буй 20 жилийн ойгоо тэмдэглэж байна.
Монгол улсын усны салбарт 462 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж буй МСК-ын Компакт гэрээг 2018 онд Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Засгийн газар МСК-аар дамжуулан уур амьсгалын өөрчлөлт болон хүн амын өсөлтөөс шалтгаалсан нийслэл Улаанбаатар хот дахь усны хомсдолыг арилгах зорилгоор байгуулсан билээ. Усны компакт нь худаг, дэвшилтэт ус цэвэршүүлэх үйлдвэр, ус дахин боловсруулах үйлдвэр барих замаар шинэ технологи болон усны нөөцийг нэвтрүүлэх, бодлогын шинэчлэл, чадавхыг бэхжүүлэх, болон техникийн туслалцаагаар дамжуулан Улаанбаатар хотын усан хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах хөрөнгө оруулалтаас бүрдэнэ. Компакт гэрээний хугацаа 2026 онд өндөрлөхөд хөрөнгө оруулалт нь нийслэлийн усны хүртээмжийг наян хувиар нэмэгдүүлэхэд тусална гэж төлөвлөж байна.
Анх 2004 онд Ерөнхийлөгч Жорж Бушийн байгуулсан MCК нь дэлхий даяар ядуурлыг бууруулахад шинэлэг, зардал багатай, баримтад суурилсан аргуудыг ашигладаг АНУ-ын Засгийн газрын хөгжлийн агентлаг юм. МСК нь ардчилсан засаглал, эдийн засгийн эрх чөлөө, хүн амдаа хөрөнгө оруулалт хийхийг эрхэмлэдэг улс орнуудтай хамтран ажилладаг юм.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд МСК дэлхийн бага болон бага, дунд орлоготой 47 оронд нийт 17 тэрбум ам.долларын хөгжлийн буцалтгүй тусламжийг олгожээ. МСК-ын хөрөнгө оруулалт дэлхий даяар 300 сая гаруй хүний ахуй амьдралд үр өгөөжөө өгч байна.

#АНУ-ын элчин сайдын яам, #АНУ–ын Мянганы сорилтын корпорацын 20 жилийн ой тохиож байна,