АНУ-ын Хөгжлийн агентлагийн төлөөлөгчид  УОК-ын Шуурхай штабын үйл ажиллагаа болон өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа.

Улсын хэмжээнд энэ сарын 10-ны байдлаар 190.760 мянган өрхийн 64.665 сая толгой мал өвөлжиж байгаа бөгөөд өнгөрсөн оны 12 сарын 20-ны өдрийн байдлаар 18 мянган өрхийн 7 сая гаруй мал сум болоод аймгийн отрын бүс, хилийн зурваст оторлож байгаа юм.

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд нэгдүгээр сарын 10-ны байдлаар 8 аймгийн 18 суманд төмөр буюу шилэн зудын, 16 аймгийн 85 суманд цагаан зудын, 16 аймгийн 75 сум цагаанаар зудархуу нөхцөл үүссэн байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газар, УОК-оос холбогдох шийдвэрүүдийг гаргаж, хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгааг энэ үеэр танилцууллаа.

Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн энэ цаг үед хэрхэн хамтран ажиллах, малчдад өвс тэжээлийн болоод хүмүүнлэгийн тусламжийг үзүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар харилцан санал солилцлоо.

#обег, #УОК-ын Шуурхай штаб, #АНУ-ын Хөгжлийн агентлагийн төлөөлөгчид,