УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдрийн хэлэлцэх асуудалтай холбогдуулан дараах гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: 1072 хувьцааг буцаан олгох талаар төсөл өргөн бариад жил гаран боллоо, ЭЗБХ-оор хэлэлцээд 54 хонож байна. Ягаад өдий болтол хэлэлцэхгүй байгааг гайхаж байна. Сөрөг хүчний гишүүний өргөн барьсан төсөл болохоор хойш нь тавьдаг. Эсвэл ард түмнээ өмч хөрөнгөтэй байхыг эсэргүүцдэг юм уу. Энэ асуудлыг хэлэлцэж өгөхийг дахин хүсэж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Нийгмийн даатгалын багц хуультай хамтатгаад 7 жилийг 5жил болгох тухай хуулийн төслийг батлуулсан. Засгийн газар 263-р тогтоолоор энэ хуулийг гууль болгосон шийдвэр гаргажээ. Итгэлцүүрийн хүрээнд тэтгэвэр нэмээд ахмадууд ямар нэг гомдол гаргаагүй байхад, миний энэ хуулийг хэрэгжилт дээр будилаантуулсан байна. Зарим хүний тэтгэвэр бүр буурсан байх юм. Энэ тал дээр тодорхой арга хэмжээ авч, алдаатай программыг засах арга хэмжээ авах хэрэгтэй. Манай ахмадууд тайван байж байгаарай, би үүнийг засах тал дээр ажиллана.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Жил гаруйн өмнө Уул уурхайн биржийн хууль батлагдсан. Үүнийг дагаж батлагдсан УИХ-ын тогтоол дээр: 1. ЭТТ-н 1072 хувьцааг эргэлтэд оруулах 2. 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд хувьцааг олгох 3. Хувьцаанд оногдох ноогдол ашгийг олго гэсэн төсөл батлагдсан. Жил тойроод өчигдөр Эрдэнэс Тавантолгойн хувьцаатай холбоотой асуудал яригдлаа. Ноогдол ашигтай холбоотой юм яригдсангүй. Үүнтэй холбоотой шийдвэр гаргаад чуулганаа завсарласан нь дээр байх. Хоёрдугаарт: Өнгөрсөн долоо хоногт орон нутагт ажиллаалаа. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар манай тариаланчид их эмзэг хандаж байна. Бид тариаланчдад газраа 15 жилээр ашиглуулаад сунгаад явдаг. Тэгчхээд гадаадынханд 60 жил, 40 жил гэсэн өндөр тоо хэлээд явдаг. Тиймээс энэ хуульд гишүүд нэлээн нухацтай хандах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Өнгөрсөн долоо хоногт АН-ын бүлэг завсарлага аваад байр сууриа нэгтгэсэн. Хөрөнгө оруулалт бол олон давуу талтай чухал хууль, нэг өдрийн өмнө ч гэсэн хэлэлцэх байсан хууль. Өнөөдөр энэ хууль хариуцлагагүй олон заалттай орж ирсэн, эргэж харж ярих ёстой. Явсаар байгаад энэ хууль хоёр хүний хэрүүлийн сэдэв болсон учир Засгийн газар энэ хуулиа буцаан татаж, дахин засаж өргөн барихыг шаардаж байна.

#онцолсон, #УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно,